Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тесла компани Хятадад үйлдвэрлэсэн загвараа Европ руу экспортлоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 27 секунд

Тесла Шанхай компани дотооддоо үйлдвэрлэсэн Тесла 3-уудын эхний хэсгийг нийлүүлснээс хойш 10-аад сарын дараа АНУ-аас гаралтай цахилгаан автомашины үйлдвэр Хятадад үйлдвэрлэсэн Тесла 3 загварыг Европын арваад оронд экспортлохоо мэдэгдэв.

Энэхүү алхам нь АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид Хятадын зах зээлд гарч ирснийхээ дараа эрчимтэй хөгжиж буйн илрэл төдийгүй Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн сүлжээ давамгайлж байгааг харуулж байна. Зарим шинжээчид энэхүү үйлдвэрийг дэлхийн шилдэг цахилгаан автомашины үйлдвэр болно гэж таамаглаж байна.

Даваа гарагийн өглөө БНХАУ-д үйлдвэрлэсэн Tesla Model 3 автомашинуудыг Шанхай Хайтонг олон улсын автомашины терминал дээр байрлуулсан хөлөг онгоцнуудад ачжээ. Мянга мянган автомашины эхний цуваа 11-р сарын сүүлчээр Бельгийн боомтод хүрч, дараа нь Герман, Франц, Итали зэрэг Европын 10 гаруй оронд зарагдах аж.

Теслагийн дэд ерөнхийлөгч, Тесла Хятад улсын тэргүүн Жу Сяотун энэ талаар "Теслагийн Шанхай дахь үйлдвэрийг хөгжүүлэх чухал үйл явдал хэмээн сайшааж, энэ нь Хятадын үйлдвэр барих хурдыг харуулаад зогсохгүй Хятадын үйлдвэрлэлийн чанарыг харуулж байна" гэжээ.

Эх сурвалж: www.globaltimes.cn

Б.Амарбаясгалан

"Gobi challenge 2020"төсөлд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ажилтнууд оролцож байна
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.