Хоккайдо дахь нэгэн ресторан хоёр "мангас" хулуу үүдэндээ байрлуулсан нь үйлчлүүлэгчиддээ Халловений баярын уур амьсгал оруулжээ.
Асахикава дахь шарсан зоогийн газрын гадаа байрлах уг асар том хулуунууд тус бүр нь 300 гаруй кг жинтэй байсан тул хажуугаар өнгөрөх хүмүүсийг гайхшруулдаг байна. Рестораны эзэн Сейжи Кавасаки болон түүний эхнэрийн ургуулсан хулуу нь тус бүрдээ 387 кг, 343 кг жинтэй бөгөөд 1.20 метрийн диаметртэй учир "мангас" хулуу гэгдэх болжээ.
Хоккайдогийн Сарома хотод болсон хамгийн хүнд жинтэй хулууны тэмцээнийг үзсэний дараа хосууд хулуу ургуулах сонирхолтой болжээ. Тэд тариалангийн аргыг онлайнаар судалж хэрэгжүүлсэн байна. Хулууг аравдугаар сарын 11-нд хурааж авсны дараа ачааны машинаар хоёр удаа явж ресторанд авчиржээ. “Хулуу маань ийм том болсонд би итгэж ч чадахгүй байсан. Одооноос эхлэн том хулууны шоунд жил бүр оролцох хүсэлтэй байна"гэж Кавасакийн эхнэр инээмсэглэн хэлжээ.
С.Хонгорзул
Kyodo news