Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: “Хөдөлмөрийн гэрээнд заасан урамшууллаа авсан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр буюу “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Нийтэд ил болсон баримтаар бол "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны есдүгээр сарын 4-д хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10 сая 700 мянган төгрөгийг "Монголросцветмет" ТӨҮГ-аас төлүүлсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уг асуудалдаар мэдэгдэл хийлээ.
Тэрээр "Надтай холбоотой асуудал хэвлэлээр гарч байгаа учраас тайлбар хийе гэж бодлоо. Нэгдүгээрт, "Монголросцветмет" ТӨҮГ бол улсын төсөв, татвартай ямар ч хамааралгүй албан байгууллага, ашгийн төлөө ажилладаг байгууллага 2000 оны эхэн үеэс компани ашигтай ажиллсан тохиолдолд урамшуулал олгох тухай журам хэрэгжиж эхэлсэн. Энэ нь компанийн гүйцэтгэх удирдлага буюу менежментийг урамшуулах тухай, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт заалтуудтай журам. Үүний дагуу компани ашиггүй ажилласан тохиолдолд урамшуулал хөнгөлөлтөө олгодоггүй. 2012 оноос хойш таван жилийн хугацаанд ашиггүй ажиллаж байхдаа энэ урамшууллыг олгож байгаагүй. Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд томилогдсон. Би энэ байгууллагад 1999 оноос хойш ажилласан. Дунд нь нэг жил гаруй хугацаанд завсарлаж "Эрдэнэт" үйлдвэрт ажилласан. Түүний дараа "Монголросцветмет" ТӨҮГ-тай гэрээ байгуулж ажилласан" гэлээ.
Мөн тэрээр "Таныг хариуцлага хүлээх ёстой гэж шүүмжилж байгаа. Харин та бол журмын дугаа авсан урамшуулал гэж байна. Тэгэхээр та өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа юу" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Энэ байгууллагын журмаас гадна миний хөдөлмөрийн гэрээнд тодорхой заачихсан байдаг. Хөдөлмөрийнхөө гэрээний дагуу авсан урамшуулал. Тиймээс хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийчихсэн гэж бодохгүй байна. Энэ бол нээлттэй байсан мэдээлэл" гэлээ.

ХААИС-ийг Дархан руу нүүлгэнэ
ХААИС-ийг Дархан руу нүүлгэнэ
 
ЧУУЛГАН: Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг ХААЛТТАЙ хуралдаж байна
ЧУУЛГАН: Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлыг ХААЛТТАЙ хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.