Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2002 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга болж байсан Роналдиньо коронавирусээр халдварлажээ. Энэ тухайгаа тэрбээр “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан. Миний бие хэвийн байна. Өвчний шинж тэмдэг илрээгүй”хэмээн Роналдиньо мэдэгдсэн байна.
Рональдиньо Бразилийн "Гремио", "Фламенго", "Атлетико Минейро”, "Флуминенсе" Францын "Пари Сен-Жермен", Испанийн “Барселона”, Италийн “Милан”, Мексикийн “Керетаро” багуудад тоглож байсан юм. 2002 онд Бразилийн шигшээ багт байхдаа Роналдиньо дэлхийн аварга болж байсан юм. Үндэсний шигшээ багтаа тэрбээр нийт 97 тоглолтод оролцож, 33 бөмбөг оруулж байжээ.