Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: "Аравдугаар сарын 23-25-ны хооронд гурван лабораторид нийт 1,189 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 24-ний Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай, эрэгтэй хүүхэд,
  • Аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины хоёр жолооч/46, 50 настай ОХУ-ын иргэд/,
  • Аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 8 хүний/2-38 насны 4 эрэгтэй, 4 эмэгтэй хүн/ сорьцод коронавирус илэрсэн.

Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдлаа. Үүний 8 нь Монгол Улсын иргэн бол 3 нь ОХУ-ын иргэн байна.

Батлагдсан тохиолдол нийт 339 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 27 хүний биеийн байдлыг үнэлбэл, 20 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа" гэв.

УИХ-ын 8 гишүүн, 5 аймгийн Засаг даргыг эгүүлэн татах нь
УИХ-ын 8 гишүүн, 5 аймгийн Засаг даргыг эгүүлэн татах нь
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.