УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: "Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёрдугаарт тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна" гэлээ.
УИХ-н дэд дарга С.Одонтуяа: "Манай намын бүлэг 100 хувийн саналаар уг хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо. Бид тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш байх асуудлыг хуулийн төсөлд тусгасан гэв.
АН-ын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төсөл өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.