АНУ-ын Луйзана муж улсад мод, бут хэлбэржүүлэх зориулалттай гурван хайч хулгайлсан хэргээр бүх нэсээр хоригдох ял авсан 63 настай Фэйр Уэйн Брайнт гэх эрийг сулласан байна. Тэрбээр бусдын эзэмшлээс багаж хулгайлсныхаа төлөө 23 жил шоронд хоригдож байгаад энэ сарын 15-нд ийнхүү эрх чөлөөтэй болжээ. Давтан хэргийн улмаас хатуу шийлгүүлсэн аж. Брайнт “Бурхан надад засрах боломжийг олгож, шоронд илгээсэн. Би тэр боломжийг ашиглаж эрүүл саруул болсон. Тиймдээ ч тэнсэн харгалзах ялтайгаар суллагдлаа” хэмээжээ.
Сонирхуулахад, Америкийн Алабама муж улсын нэг оршин суугч есөн доллар хулгайлсныхаа төлөө бүх насаараа хоригдох болсон байна. Тэрбээр төн л давтан хэрэг хийсэн нь ийнхүү урт хугацааны ял авахад хүрчээ.