Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вирус ирэх зун хүртэл тархсаар байж болзошгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 57 секунд

Франц наад зах нь ирэх оны дунд үе хүртэл коронавирусний халдвартай тэмцэж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон мэдэгджээ.

Францад баасан гарагт халдварын 40 мянга гаруй тохиолдол шинээр илэрч, 298 хүн нас баржээ. Мөн ОХУ, Польш, Итали, Швейцар зэрэг оронд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европт халдварын тохиолдол нэмэгдэж буйг вирусний эсрэг хийж буй тэмцлийн эгзэгтэй үе хэмээн тодорхойлоод, эмнэлгийн ачаалал хэтрэхээс сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээнүүдийг авахыг уриалжээ.

Европт өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо сүүлийн 10 хоногт хоёр дахин нэмэгдэж, сүүлийн мэдээллээр 7.8 сая хүн халдвар авч, 247 мянга орчим хүн нас барсан байна.

Францад юу болж байна вэ?

Эрдэмтэд вирусийг ирэх зун хүртэл тархаж болзошгүй гэж үзэж байгаагаа өөрт нь хэлснийг Э.Макрон Парисын нэгэн эмнэлэгт очих үеэрээ уламжилжээ. Гэвч Францад дахин бүрэн юм уу хэсэгчилсэн хөл хорио тогтоох эсэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр хэлсэн байна.

Францад баасан гаргийн шөнө дундаас шөнийн цагаар хөл хорих цаг тогтоосон бүсийг өргөтгөсөн бөгөөд зургаан долоо хоногийн турш хэрэгжих уг арга хэмжээ 46 сая оршин суугчийг хамарч байгаа юм.

Э.Макроны хэлснээр, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 3000-5000-д хүрч буурух үед хөл хорих цагийг сулруулахаар төлөвлөжээ. Хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр ийм тооны тохиолдол өдөрт бүртгэгдсэн байна.

Афганистанд оюутнуудын амьдардаг дүүрэгт бөмбөг дэлбэрчээ
Афганистанд оюутнуудын амьдардаг дүүрэгт бөмбөг дэлбэрчээ
 
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Хүний эрх, эрх чөлөө, авлигатай тэмцэх багц хуулиудын төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.