Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанд оюутнуудын амьдардаг дүүрэгт бөмбөг дэлбэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Афганистаны нийслэл Кабул дахь нэгэн сургалтын төвийн гадна амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 18 хүн амиа алджээ. Шийт  урсгалын мусульманчууд голчлон амьдардаг Дашти-Барчи дүүрэг орчимд сургалтын төвүүд их байдаг, оюутнууд олноороо амьдардаг бүс аж. Шархадсан хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүйг албаны эх сурвалжууд мэдээллээ.

Талибанчууд уг халдлагад холбоогүй гэдгээ мэдэгдсэний дараа "Исламын улс" бүлэглэл энэхүү халдлагын ард байгаа гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Афганистанд сүүлийн хэдэн долоо хоногт энэ төрлийн халдлагууд ихэсч, ихэнх халдлагыг Талибанчууд үйлдсэн байна.

Афганистан дахь шийт урсгалын нийгэмлэг өмнө нь "Исламын улс" бүлэглэл гэх мэт суннит мусульман хэт даврагчдын бай болсоор ирсэн бөгөөд тэднийг шашны тэрс үзэлтнүүд гэж үздэг. Үүнээс өмнө 2018 оны наймдугаар сард амиа золиослогч бас нэгэн сургалтын төв руу орж, бөмбөг дэлбэлснээр 48 хүн амиа алдаж байв. "Исламын улс" бүлэглэл энэ халдлагын ард байсан гэж тухайн үед мэдэгдэж байжээ.

Ховд аймгийн нутаг дэвсгэрт 450-500 орчим ирвэс байна
Ховд аймгийн нутаг дэвсгэрт 450-500 орчим ирвэс байна
 
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.