Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д томуугийн вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа олон хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн хэдий ч вакцин, нас барсан тохиолдлуудын хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул вакцинжуулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болжээ.

БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, вакцин хийлгэсний дараа нас барсан анхны тохиолдол 10 дугаар сарын 16-нд бүртгэгдсэнээс хойш ийм байдлаар нас барсан хүний тоо 48-д хүрсэн бөгөөд нас барагсдын 80 орчим хувь нь 70, 80 гаруй насны хүмүүс байжээ.

“Нас барсан 20 хүний цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүнгээс үзэхэд тэдний нас барсан шалтгаан, вакцин хооронд ямар нэгэн хамаарал тогтоогдоогүй тул томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг зогсоох талаар хэлэлцэхгүй” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Жён Юн Кён мэдээллээ.

БНСУ-д энэ өвөл “COVID-19”, улирлын томуу зэрэгцэн дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах хөтөлбөрийг өргөтгөжээ. Үүний хүрээнд өсвөр насны хүүхдүүд, ахмад настнууд багтсан 19 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Томуугаас үүдэлтэй уушгины хатгалгаа зэрэг өвчлөлөөр олон хүн нас барж болзошгүй тул томуугийн улирал эхлэхээс өмнө иргэдийг вакцинжуулах нь зүйтэй гэдэгт эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа юм. БНСУ-д томуугаас үүдэлтэй өвчлөлийн улмаас жилд 3000 орчим хүн нас бардаг байна.

“АГУЛА” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
“АГУЛА” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.