Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АГУЛА” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Нийслэлийн Шинжлэх Ухаан, үйлдвэрлэл инновацын газраас “ПАНОРОМА” төслийн хүрээнд “АГУЛА” хэлэлцүүлгийг “Улаанбаатар инновацын төв”-д өнөөдөр /2020.10.25/ зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаа нь “Зориг АГУЛА, Зүтгэл АГУЛА,  Зөвийг АГУЛА” уриан дор “Хүсэл тэмүүлэл, амжилт, уналт, дахин сэргэлт” ерөнхий сэдвийн хүрээнд 15:00 цагаас эхэлнэ.

Энэхүү арга хэмжээнд:

  • Залуучуудын томоохон төлөөлөл болох “Фин төгсгөл рүү” номын зохиогч, “Мобиком корпораци”-ийн менежер А.Алтанбагана,
  • Дуучин, продюсер, “Voice of Mongolia”-ийн шүүгч Ука,  Youtube влоггер,
  • АНУ-ын Бостоны Их сургуулийн төгсөгч О.Ариунзаяа,
  • “Мобиком корпораци”-ийн  менежер, БНТУ-ын Мармарагийн Их сургуулийн төгсөгч Т.Азжаргал,
  • Монгол судлаач, морин хуурч Cтив Морил,
  • “Мобиком корпораци”-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, Япон Улсын Хитоцүбаши Их сургуулийн төгсөгч Б.Баярмагнай нар оролцоно.

Тэд залуучуудад хандан “Хүсэл тэмүүлэл, амжилт, уналт, дахин сэргэлт” ерөнхий сэдвийн дор өөрсдийн ажил, амжилтын туршлагаас хуваалцан боломж, өнөө цаг үеийн давуу талын талаар ярилцлага, илтгэл өрнүүлэн хоёр цагийн нээлттэй уулзалт, ярилцлага хийх аж.

“Samsung” группийн тэргүүн таалал төгслөө
“Samsung” группийн тэргүүн таалал төгслөө
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.