Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Samsung” группийн тэргүүн таалал төгслөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

БНСУ-ын “Samsung” группийн тэргүүн Ли Кун Хи Сөүл хотын эмнэлэгт ням гарагт 78 насандаа таалал төгсжээ. Тэрбээр зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэнээсээ хойш зургаан жилийн дараа нас барсан байна.

Ли Кун Хи нь эцэг Ли Бюн Чулын гоймонгийн худалдааны бизнесийг цахилгаан бараа, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилга зэрэг олон арван охин компани бүхий БНСУ-ын хамгийн том конгломерат болоход хувь нэмрээ оруулсан юм. “Тэргүүн Ли нь “Samsung”-ийг жижиг бизнеэсээс дэлхийн тэргүүлэгч инновац бүтээгч, аж үйлдвэрийн хүчирхэг төлөөлөгч болгон өөрчлөн байгуулсан алсын хараатай нэгэн байсан юм” гэж “Samsung” группийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Ли Кун Хигийн удирдлага дор “Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн фирм болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы “Sony”, “Sharp”, “Panasonic”-ийг ардаа орхиж, “Nokia Oyj” компанийн гар утасны салбарын манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест "Apple"-ийг гүйцсэн байна.“Түүний үлдээсэн өв үүрд дуурсагдах болно” гэж “Samsung” мэдэгджээ. 

Польшийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ
Польшийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.