Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Польшийн Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй “COVID-19”-ийн халдвар авсан дэлхийн удирдагчдын жагсаалтад А.Дуда нэмэгдлээ.

Польшийн Ерөнхийлөгч даваа гарагт Эстонийн нийслэл Таллин хотод болсон үйл ажиллагаанд оролцож, Болгарын Ерөнхийлөгч Румен Радевтэй уулзсан бөгөөд тэрбээр сүүлд өөрийгөө тусгаарлажээ. Мөн А.Дуда Эстонийн Ерөнхийлөгч Керсти Кальюлайдтай уулзсан бөгөөд түүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

“Миний биед халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээний дүн бүх зүйлийг тодорхой болголоо. Одоогоор биеийн байдал маань сайн байна. Ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлан ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ” гэж А.Дуда “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр мэдэгджээ.

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ
Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ
 
ИЛ ЗАХИДАЛ: Х.Нямбаатар та эхлээд Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлнэ үү
ИЛ ЗАХИДАЛ: Х.Нямбаатар та эхлээд Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлнэ үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.