Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХААХҮ)-ийн яамнаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хүндрэл чирэгдэлгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж бүрдүүлэх “Нэг цэг"-ийн үйлчилгээг зохион байгуулахаар болжээ.

Иймд аж ахуйн нэгжүүд бичиг баримт бүрдүүлэх гэж цаг хугацаа алдалгүй, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломж бүрдэнэ гэж үзжээ. “Нэг цэг"-ийн үйлчилгээнд Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага шуурхай үйлчилгээ үзүүлэх юм.

Улсын онцгой комиссоос цар тахлын үед хийх тээвэрлэлтийн түр журмыг баталж, махны экспортыг тавдугаар сараас эхлүүлсэн билээ. Есдүгээр сарын байдлаар 10.1 мянган тонн махны экспорт хийжээ.

Будапештын Их дуулгаас Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ
Будапештын Их дуулгаас Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ
 
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.