Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дональд Трамп саналаа урьдчилан өглөө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида муж улсын Палм-Бич хотод бямба гарагт саналаа урьдчилан өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын сүүлийн долоо хоног эхэлж буй энэ үед Америкийн олон арван сая иргэн саналаа ийнхүү урьдчилж өгсөн байна.

Д.Трамп саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд, “Би Трамп нэртэй залуугийн төлөө саналаа өглөө” хэмээн хэлээд, саналаа өөрийн биеэр ирж өгөх нь цахим шуудангаар өгөхөөс илүү аюулгүй гэх үндэслэлгүй үзэл бодлоо дахин илэрхийлсэн байна. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор энэ онд олон муж улсад цахим шуудангаар санал өгөх боломжийг өргөжүүлжээ.

“Ирэх 11 дүгээр сарын 3-ны сонгууль болоход 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна. Одоогийн байдлаар Америкийн 56 сая гаруй иргэн урьдчилан саналаа өгснөөс 38.6 сая хүн цахим шуудангаар, 17.5 сая хүн биечлэн өгсөн” гэж “US Election Project” цахим хуудсанд мэдээллээ.

Чанарын баталгаажилтгүй эм худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Чанарын баталгаажилтгүй эм худалдан авахгүй байхыг анхаарууллаа
 
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Ховд аймгийн Дөргөн сумын 70 жилийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.