Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чанарын баталгаажилтгүй эм худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Баянгол дүүрэгт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн лангуу түрээслэгчдийн борлуулж буй эм/биологийн идэвхт бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн “L-Carnitine 360+”, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй “Garcinia” болон “Garcinia Cambogia Extrakt” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй, тураах гэсэн тодотголтой бүтээгдэхүүнүүдийг хурааж, буруутай этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, торгуулийн арга хэмжээ авч, устгалын комисст шилжүүлэхээр ажиллаж байна.

Иймд иргэд зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.

Цацраг идэвхт ус далайд асгарвал хүний DNA-г гэмтээх аюултайг анхаарууллаа
Цацраг идэвхт ус далайд асгарвал хүний DNA-г гэмтээх аюултайг анхаарууллаа
 
Жагсагчид зам хааж, төв замаар хөдөлгөөнд оролцож байсан автомашинууд хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болжээ
Жагсагчид зам хааж, төв замаар хөдөлгөөнд оролцож байсан автомашинууд хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.