Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цацраг идэвхт ус далайд асгарвал хүний DNA-г гэмтээх аюултайг анхаарууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 39 секунд

2011 оны цүнами, газар хөдлөлтийн үеэр Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцад томоохон осол гарснаас хойш эвдэрсэн реакторуудыг хөргөхөд их хэмжээний ус ашиглаж байна.

Цацраг идэвхт бодисоор хордсон нийт 1.2 сая гаруй тонн усыг Япон улс тусгай нөөцийн савуудад хадгалж байгаа юм.  Хөргөлтөд ашиглагдаж, хордсон усны хэмжээ өдөрт 170 тонн орчмоор нэмэгдэж байгаа ба 2022 оны зун гэхэд нөөцийн савны багтаамж нь дүүрэхээр байна.

Иймд цацраг идэвхт бодист хордсон усны зарим хэсгийг Номхон далайд асгаж эхлэх талаар Япон улсын засгийн газар төлөвлөжээ. Уг асуудлаар засгийн газарт зөвлөх үүрэгтэй байгуулагдсан мэргэжилтнүүдийн тусгай хороо усыг далайд асгах нь аюулгүй гэсэн дүгнэлтийг энэ оны эхээр гаргаж байжээ. Гэхдээ уг төлөвлөгөө нь орон нутгийн загасны аж ахуй эрхлэгчид болон хөрш Өмнөд Солонгос улсын эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Японы засгийн газар усыг далайд асгах хугацааг энэ сард багтаан зарлахаар төлөвлөж байгааг Токиогийн албаны эх сурвалжууд саяхан мэдээлж байв. Тэгвэл өчигдөр тус улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хироши Кажияма засгийн газар усыг асгах хугацааг зарлахаа хойшлуулсныг мэдэгджээ.

“Тодорхой хугацаа зарлах шатанд хүрээгүй гэж бид дүгнэлээ. Энэ бол ихээхэн анхаарал болгоомжтой шийдэх асуудал” гэж Кажияма хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Дэлхийн байгаль хамгаалах байгууллага Greenpeace өчигдөр гаргасан мэдэгдэлдээ цацраг идэвхт усыг далайд асгах нь хүний DNA-г гэмтээх аюултайг анхааруулсан байна. Японы засгийн газар тритий хэмээх устөрөгчийн изотопоос бусад бүх цацраг идэвхт бодисуудыг уснаас шүүж, цэвэрлэсэн гэжээ.

Зарим судлаачид үлдсэн хортой бодисыг Номхон далайн их ус тэр дор нь сарниулах тул хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэлгүй гэж үзэж байна.Харин Greenpeace байгууллага хордсон усанд “carbon-14” хэмээх цацраг идэвхт бодисын хэмжээ аюултай түвшинд байгаа нь хүний DNA-г гэмтээх нөлөөтэй гэж дүгнэжээ.Greenpeace-ийн мэдэгдэлтэй холбооотой Япон улсын засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байна.

Ангараг гарагийн дөрөв дэх нуурыг олж тогтоожээ
Ангараг гарагийн дөрөв дэх нуурыг олж тогтоожээ
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц