Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-ын сангаас 12 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 3 дугаар сарын 7-ноос 13-ний өдрүүдэд 31 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 12 сая 619 мянга 552 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

50 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 24 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо
50 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 24 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо
 
Ж.Батсуурь: Хотоо судлахгүйгээр хаана зай байна тэнд барилга бариад байсны үр дүнд хүндээ ээлгүй хот болсон
Ж.Батсуурь: Хотоо судлахгүйгээр хаана зай байна тэнд барилга бариад байсны үр дүнд хүндээ ээлгүй хот болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.