Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

50 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 24 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 6-ны өдрүүдэд 50 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 24 сая 847 мянга 658 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 6-17 насны багцын оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар дараах өвчин, эмгэгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 6-17 насны багцын оношилгоо, шинжилгээнд хамрагдсанаар дараах өвчин, эмгэгийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой
 
Н.Алтанхуяг: Зүгээр сууж байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч яадаг юм
Н.Алтанхуяг: Зүгээр сууж байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч яадаг юм
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.