Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүхээс Хөгжлийн банкны хэргийн шийдвэрийг маргааш 14:00 цагт танилцуулах учраас оролцогчдыг ирэхийг мэдэгдэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байгаа юм.

Хяналтын шатны шүүх хуралдааныг маргааш /2024.12.11/ 14:00 цагт Монгол Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны Их танхимд үргэлжлүүлэн явуулж, шийдвэр танилцуулах тул оролцогч нар товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхийг Улсын дээд шүүхээс мэдэгдэв.

Боловсролын салбарын шилдгүүдийг тодруулах “Амжилт авардс-2024” цахим САНАЛ АСУУЛГА эхэллээ
Боловсролын салбарын шилдгүүдийг тодруулах “Амжилт авардс-2024” цахим САНАЛ АСУУЛГА эхэллээ
 
“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн 8 компанийн 16 менежерийн томилгоонд сардаа 112 сая төгрөг, жилдээ 1 тэрбум 344 саяыг зарцуулахаар байна
“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн 8 компанийн 16 менежерийн томилгоонд сардаа 112 сая төгрөг, жилдээ 1 тэрбум 344 саяыг зарцуулахаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.