"Хөгжлийн банкны" гэх тодотголтой хэргийн давж заалдах шатны шүүх хурал найм дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар завсарлаад байна. Тодруулбал,
80 хүн, дөрвөн хулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд эхэлсэн бөгөөд өчигдөр /2024.03.18/ шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасны дараа шийтгэх тогтоолыг нээлттэй танилцуулах юм байна.