Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын салбарын шилдгүүдийг тодруулах “Амжилт авардс-2024” цахим САНАЛ АСУУЛГА эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Монголын боловсролын салбарын шилдгүүдийг тодруулах “ Амжилт авардс-2024” олон нийтийн цахим санал асуулгад иргэн та http://awards.amjilt.com/ цахим хаягаар орж өөрийн саналаа өгч болох юм. Боловсролын салбарын мэдээллийн сан үүсгэж, үнэн, бодит мэдээллийг иргэдэд чирэгдэлгүй, ил тод хүргэх нэгдсэн системийг хөгжүүлэх зорилгоор “АМЖИЛТ” ХХК өөрийн боломжид тулгуурлан энэ ажлыг зохион байгуулж байна. Цаашид энэхүү системд боловсролын салбарынхан өөрсдийн мэдээллээ оруулах, засварлах, онлайн сургалт явуулах, бүртгэл хийх, санал шүүмжлэл авах зэрэг олон боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлэлт хийгдэж байгаа аж.

Бүх шатны боловсролын байгууллагаас шилдгийг иргэн таны саналаар тодруулж, ШИЛДЭГ ЕБС /төрийн, хувийн/, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ /төрийн, хувийн/, ШИЛДЭГ МСҮТ/төрийн, хувийн/, ШИЛДЭГ СУРГАЛТЫН ТӨВ / төрийн, хувийн/, ШИЛДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛЬ /төрийн, хувийн/, ШИЛДЭГ КОЛЛЕЖ / төрийн, хувийн/ гэсэн 6 номинацийн эзэн шалгаруулна. Мөн дүүрэг тус бүрээс шилдэг улсын цэцэрлэг, сургуулийг тус бүр шалгаруулахаар төлөвлөжээ. Зохион байгуулагч компанийн зүгээс шилдгүүддээ багш, сурагчид нэн шаардлагатай ухаалаг самбар, дэлгэц, зурагтыг бэлэглэх юм байна. Цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах аж.

МЕТРО ХОТ: Согтсон ч, шогтсон ч нэгнээ хүргэж өгөөрэй
МЕТРО ХОТ: Согтсон ч, шогтсон ч нэгнээ хүргэж өгөөрэй
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.