Т.Доржханд: Нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх ЗГ-ын зорилтын суурь нь эрчим хүчний РЕФОРМ байх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монгол Улсын Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний үндэсний хороо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд "Эрчим хүчний реформ байхгүй бол эдийн засаг уналтад орно. Эрчим хүчний шилжилт хийгдээгүй 34 жил явсны үр дүнд эдийн засаг хөгжөөгүй өдийг хүрсэн. Нэн тэргүүнд дотоодын эрчим хүчээ 100 хувь хангах ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж зорьж байгаа. Сайн мэдээ дуулгахад Монгол Улс эрчим хүч экспортлох гарц нээгдэж байгаа. Саудын Араб Улс ногоон эрчим хүчний салбарт манайхтай хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт татсан том реформыг хийхээр зорьж байна. Худалдан авагч нь БНХАУ байна. Шанхайн экспогийн үеэр Хятадын ЗГ Ерөнхий сайдын түвшинд уулзаж, хил холболтуудаа хийж, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийлсэн" гэв.

П.Наранбаяр: Манай салбарын төсвийн таналт 152 тэрбум болж, Мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас 11 тэрбум төгрөг хасагдахаар байна
П.Наранбаяр: Манай салбарын төсвийн таналт 152 тэрбум болж, Мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас 11 тэрбум төгрөг хасагдахаар байна
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!