БНХАУ-ын найруулагч Ху Чуаньшань "Номонханы цуст тулаан" кино зохиол дээр Фантастик Продакшнтай хамтран ажиллах саналыг ирүүлжээ.
Гэвч тус кино зохиол нь Монгол улс, үндэстний түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагатай учраас татгалзан хариуг үндэсний бичигт хөрвүүлэн БНХАУ-ын кино найруулагч Ху Чуаньшаньд хүргүүлсэн байна.
Фантастик Продакшны зүгээс мэргэжлийн түүхч, цэргийн түүхчдийн мэдээлэл зөвлөгөөнд тулгуурлан Халхын голын дайны талаарх кино зохиолыг тус талд хүргүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын түүхтэй холбогдох энэхүү түүхийн үйл явдлыг тусгасан кинонд хамтран ажиллах санал гаргажээ.