Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Мал мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж буй.
Энэ хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газраас гарал үүслийн бичиггүй болон хулгайн мал, мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлжээ. Шалгалтын үеэр тус аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс энэ сарын 19-нд иргэн Г ховор амьтдын нэг болох янгир ямаа агнасан хэргийг илрүүлсэн байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.