Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Кардашиан реалити шоу бус инстаграмаас илүү мөнгө олдог

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 46 секунд

АНУ-ын телевизийн “Кардашианынхантай хамт” реалити шоугаараа алдартай Ким Кардашиан сүүлд телевизэд өгсөн ярилцлагадаа реалити шоунаасаа илүү Инстаграмаас мөнгө олдог гэжээ.  Тэрбээр “Дэвид Лэттирмений хөтлөн явуулдаг  Netflix” –ийн “Манай зочныг танилцуулах шаардлагаггүй” нэртэй  цуврал ярилцлагын шоунд өчигдөр уригдан оролцсон байна.

Ким Кардашиан өөрийн орлогоо нийтэд зарлаагүй боловч “Us Weekly” сайтад мэдээлснээр Ким Кардашиан цахим сүлжээний нэг постоос 300-500 мянган ам.долларыг олдог байна. Харин “StyleCaster” сайтад мэдээлснээр “Кардашианынхантай хамт” реалити шоуны нэг улирлын орлого 4.5 сая ам.доллар байсан аж.  Тус шоу ирэх 2021 оны сүүлчээр 20 дахь улирлаа цацсанаар бүрэн дуусах ажээ.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                      Ким Кардашиан инстаграм хуудастаа 190 сая дагагчтай бөгөөд өөрөө 88 хүн дагадаг байна. Түүний нэг зураг дунджаар 3 сая хүнд таалагддаг. 
“Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулжээ
“Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулжээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц