Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачлагаар “Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сурагч нарт болон сонирхсон нийт иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхэн замналыг танилцуулж, дипломат албыг сурталчлан таниулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм.

Хөтөлбөрийн эхлэл болгон өнөөдөр /2020.10.22/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулж буй НҮБ-ын өдөрт зориулсан арга хэмжээтэй холбогдуулан Олон улс судлалын дээд сургуулийн гадаад харилцааны мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хүлээн авч уулзаж, Гадаад харилцааны төв архивын музей, Гадаад харилцааны яамны бүтэц зохион байгуулалттай танилцуулсан байна.

БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өглөө
БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өглөө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.