Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Л.Батгэрэл  үлээгч аппарат дээр суурилуулсан яндан хөөлөх төхөөрөмж зохион бүтээлээ.  

Үлээгч аппаратны ажилласан дугуйг ашиглан тухайн айлын янданд тааруулан хоолой хийсэн байна.

Дээрх төхөөрөмжийг туршин шалгах зорилгоор Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид гэр хороололд амьдардаг алба хаагчдынхаа гэрийн янданг хөөллөө.
Энэхүү туршилтанд тулгуурлан аюулгүй байдлыг хангах үүднээс үлээгч аппаратнаас сорогдон гарч байгаа хөө тортогийг агаарт дэгдээхгүй байх зорилгоор тааран шуудай эсвэл агаар шүүгч хийх, мөн айл өрхүүдийн яндан өөр өөр хэлбэртэй учир янданд таарах аргаар өөрчлөн тааруулж ашиглахаар болох аж.
Эх сурвалж: ОБЕГ

421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг компьютер хүлээлгэн өгчээ
421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг компьютер хүлээлгэн өгчээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.