Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг компьютер хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллах санамж бичгийн дагуу 421 дүгээр нээлттэй хорих ангид 10 ширхэг иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө.

Ингэснээр компьютерын сургалт зохион байгуулах орчин нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 1086 цахим ном, 28 сургамжит өгүүллэг, 30 богино хэмжээний сургамжит видео, 60 минутын подкаст бүхий мэдээллийг багтаасан байгаа аж.

Түүнчлэн ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газраас хорих ял эдэлж байгаа болон суллагдсан өсвөр насны залуусыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд цаашид цогц сургалт зохион байгуулж, Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан нийгэмшүүлэх, ажлын байранд зуучлах юм. 

Баянхонгор аймагт хүчтэй шуурганы улмаас дөрвөн гэр нуржээ
Баянхонгор аймагт хүчтэй шуурганы улмаас дөрвөн гэр нуржээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.