Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Удаа дараа хулгайн хэрэг үйлдсэн болон бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хоёр этгээдийг Монгол Улсад авчирлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын 2 иргэнийг энэ оны 12 дугаар сарын 04-ний өдөр Тайланд болон Швед улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Тайланд улсаас албадан авчирсан этгээд нь хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан. Өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус улсад ижил төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж, эдэлж дуусмагц Монгол Улсад үйлдэгдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар ийнхүү албадан авчирсан байна.

Мөн бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан этгээдийг Швед улсаас тухайн өдөр тус тус албадан авчирсан.

Тус иргэдийг Монгол Улсад авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Гадаад харилцааны яам болон Тайландын Хаант Улс болон Шведийн Хаант Улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран зохион байгууллаа.

Б.Дэлгэрсайхан: Богд ууланд  баячууд хаус барьж болоод байхад яагаад ард түмэн Богд уул руу туннел гаргаж  болдоггүй юм
Б.Дэлгэрсайхан: Богд ууланд баячууд хаус барьж болоод байхад яагаад ард түмэн Богд уул руу туннел гаргаж болдоггүй юм
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ