Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрсайхан: Богд ууланд баячууд хаус барьж болоод байхад яагаад ард түмэн Богд уул руу туннел гаргаж болдоггүй юм

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Би бүтэн жил судалгаа хийсэн. Түгжрэлийн сайд байхдаа л энийг ярьж байсан. Та нар бод. Богд уулын амаар дүүрэн хаусууд байна. Бүр ухаж ороод хаус барьж байна. Чингисийн хүрээнээс эхлээд одон орон судлал хүртэл баячуудын хаус бий. Баячууд хаус бариад бааж шээгээд болж байхад яагаад ард түмэн тийшээ гарах гарц хийж болдоггүй юм. Ер нь бол үнэн биз дээ. Надад тэнд хаус байхгүй. Байшингаа барьчаад дээр нь дархан цаазат уул гээд пиар хийгээд мөнгө төлөөд байгаа улсуудыг ард түмэнд үзүүлье гэж бодож байна. Богд уул руу туннел гаргаад эхэлвэл баячуудын тав тухтай амьдралд нь халдах учраас энэ төслийн эсрэг хар пиар хийгээд байгаа. 700-800 сая ам.долларын өртөгтэй байтал тэд хоёр нугалж яриад байгаа.

Бэлчээрийн даац хэтэрсэн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай зэрэг аймаг зудын эрсдэл өндөр байна
Бэлчээрийн даац хэтэрсэн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай зэрэг аймаг зудын эрсдэл өндөр байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ