Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОНРТ-ийн ажилчид удирдлагуудаа огцрохыг шаарджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 34 секунд

МҮОНРТ-ийн 50 гаруй ажилчид Захирлуудын зөвлөл болон Үндэсний зөвлөлөө эсэргүүцэн мэдээлэл хийжээ.

Тэдний мэдээлснээр, МҮОНРТ-ийн  удирдлалууд олон нийтийн мэдэх эрх болон хувь хүний нууц, хүний эрхэд халдсан үйлдлүүд хийсэн учир бид Үндэсний зөвлөлд хандсан. Гэтэл амиа бодсон, үл ойшоосон хандлага гаргасан. МҮОНРТ олон нийтийн эрх ашиг тусгасан нэвтрүүлэг контент жил бүр бэлтгэн хүргэх үүрэгтэй байдаг. Ажиллаж буй найруулагч редакторууд маань сүүлийн нэг жилийн хугацаанд олон нийтийн эрх ашиг тусгасан ямар нэг контент хийгээгүй. Хийх боломж нь ч бүрдээгүй байсан.

Манай байгууллагын 600 болон 150 студид ирж оролцож буй хүмүүсийг дуу дүрсийг өндөр нягтаршилтай камераар бичиж авдаг. Тэр тусмаа сонгуулийн өмнөх сараас эхлэн ажиллуулсан нь хувь хүний тухай нууц болон хүний эрхийн хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн гаж үйлдэл хэмээн бидний зүгээс үзсэн. Үндэсний зөвлөл өөрсдөө чагнадаг камер байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэрхүү обектэд хувь хүний нууц яригддаг. Дээрээс нь бид мэдээллийн эх сурвалжаа хамгаалах, зочинтойгоо ярилцаж хувийн нууцыг нь хадгалах үүрэг хүлээсэн байдаг. Нам улс төрийн төлөөллүүд их ирж чухал ажлуудаа ярилцдаг. Ийм байхад хэн нэгэн камерийн цаанаас хянаад сууж байхаар тухайн нууцаа нийтэд алдах өндөр эрсдэлтэй болж байна. Энэ байгууллага дотор ардчилал байхгүй бол уран бүтээлүүд нь чанаргүй болно. Бидний зүгээс тавьж буй эхний есөн шаардлагад хөдөлмөрийн хууль зөрчихтэй холбоотой асуудлууд тавигдсан. Бид байгууллагийнхаа хоёр давхарт хайрцаг байрлуулж хүмүүсийн саналыг авч үзэхэд 167 хүн ажлын байрны дарамтанд байна гэж мэдүүлсэн байна. Үндсэн үйлдвэрлэлийн бодлого алдагдаж, шинэ контентийн дэмжлэггүй, тэгш бус харилцаа энэ байгууллагад үүрлэсэн байгаад 156 хүн санал нэгдсэн байна.

Цаг үеийн үзэл бодол хэмээх нэвтрүүдлэгт ямар зочин орох, юу гэж хөтлөхөө асуудаг.  Хэн орж, юу ярихыг цаанаас нь хэлж өгдөг хараат байдалд орчихсон ийм асуудал байж болохгүй. Цагийн хүрд хөтөлбөрт орох сэдвүүдтэй өдөр бүр удирдлагууд танилцаж ямар контент орж болох болохгүйг зааж өгдөг. Коронавирусийн үед биднийг гэртээ амар, юу ч битгий үз гэж хэлчихээд цалин хасаж ашиг олсон үйлдлийг нь ойлгохгүй байна. Дөрөвдүгээр сараас эхлэн 720 мянган төгрөгийн цалинтай Үндэсний зөвлөлийн гишүүд шууд 1.2 сая төгрөгийн цалинтай болсон байна. Мөн үр ашигтай ажилласан гэж Үндэсний зөвлөлийг 30 сая төгрөгөөр шагнаж (21 саяыг нь татварт төлсөн) авсан баримтыг дэлгэсэн” талаар МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээллээ” хэмээлээ.

Түүнчлэн одоо ажиллаж буй захирлуудын зөвлөл болон тэднийг хянах үүрэгтэй үндэсний зөвлөлийг огцруулахыг шаардсан байна.

ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.