Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.10.22/ 547 сорьцод шинжилгээ хийхэд нэг  хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 328 болж байна. Үүнээс 312 нь эдгэрсэн бол 16  хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ эмчлүүлж байна.

Тодруулбал, ХӨСҮТ-д  эмчлүүлж байгаа арван хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.  ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар  бүртгэгдсэн цагаас хойш эрүүл мэндийн салбарынхан өнөөдрийг хүртэл 84058 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 30239  хүн тусгаарлагджээ.

З.Мэндсайхан: Монголын ард түмнээс БНХАУ-ын талд хандивлаж буй 30 мянган хонийг өнөөдөр хүлээлгэн өглөө
З.Мэндсайхан: Монголын ард түмнээс БНХАУ-ын талд хандивлаж буй 30 мянган хонийг өнөөдөр хүлээлгэн өглөө
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна