Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Согтуу цагдаа төрийн ордны хашаа мөргөөгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Цахим сүлжээнд “Согтуу цагдаа машинаараа явган зорчигч гэмтээж, төрийн ордны хашааг мөргөжээ” гэх мэдээлэл гараад байгаа.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Засгийн газрын ордны баруун урд талын хашааг автомашин мөргөчихлөө” гэсэн дуудлага мэдээллийг 10 дугаар сарын 18-ны өдрийн 06:23 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Тус мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 25 настай, хувийн байгууллагад менежер ажилтай А гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол үйлдсэн хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

Тухайн тээврийн хэрэгсэлд цагдаагийн алба хаагч М нь хамт зорчиж явсан бөгөөд ажлын бус цагаар, энгийн хувцастай, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудалд албаны шалгалтыг явуулж байгаа гэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад хөрөнгө оруулна
Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад хөрөнгө оруулна
 
“Ажиллах хүчний хуулийг дэмжихгүй гэх АН-ын бүлгийн шийдвэрт харамсаж байна“
“Ажиллах хүчний хуулийг дэмжихгүй гэх АН-ын бүлгийн шийдвэрт харамсаж байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.