Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Гадаадад улсаа төлөөлөх албыг улстөрчдийн “томилолт“ өгдөг газар болгомооргүй байгаа юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Улс төрийн өндөр, дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг гадаад улсад суух элчин сайдаар томилох тухай асуудал яригдаж олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодруулахад "Хонгконг, Эрээн, Бусанд суух Элчин сайдуудад 3 намаас хүмүүс санал болгосон. Тодруулбал, Хонгконгд суух Элчин сайдаар ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр, БНСУ-ын Пусан хотод суух Элчин сайдаар Ц.Жадамбаа, Эрээнд суух Элчин сайдаар н.Лхагвадоржийг томилох улстөрийн шийдвэр гаргасан" хэмээсэн бөгөөд мөн ирэх онд нийт 23 элчин сайдыг шинээр томилохоор байгаа талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудастаа "Улс төрийн бус, мэргэжлийн албан тушаалд намын квотоор хүн томилох нь буруу. Ялангуяа гадаадад улсаа төлөөлөх албыг улстөрчдийн "томилолт" өгдөг газар болгомооргүй байгаа юм" гэжээ.

Эрчим хүчний реформ хөрөнгө оруулагчдын анхааралд орсноор богино хугацаанд дотоодын эрчим хүчээ бүрэн хангах боломж бүрдэнэ
Эрчим хүчний реформ хөрөнгө оруулагчдын анхааралд орсноор богино хугацаанд дотоодын эрчим хүчээ бүрэн хангах боломж бүрдэнэ
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.