Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний реформ хөрөнгө оруулагчдын анхааралд орсноор богино хугацаанд дотоодын эрчим хүчээ бүрэн хангах боломж бүрдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Саудын Арабын Хаант Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд тус улсын "Acwa Power” компанийн захирал Mohammad Abunayyan-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

"Acwa Power” нь дэлхийд ногоон эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг юм. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдэд "Acwa Power”компани хамтарч ажиллахаа илэрхийлж, ойрын хугацаанд яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцлоо.

"Acwa Power” компани нь улс орнуудад ногоон эрчим хүчний чиглэлээр санхүүжилт олгодог бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан улсад гэхэд 16.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ногоон эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортод гаргах боломж олгожээ.

Хамтарсан Засгийн газрын Эрчим хүчний реформ гадны том хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсноор богино хугацаанд дотоодын эрчим хүчээ бүрэн хангах, дунд урт хугацаандаа экспорт хийх боломжтой болно.

Б.Чойжилсүрэн: “Амгалан“ дулааны станцад бага зэргийн гэмтэл гарсныг засчихсан. Үйл ажиллагаа хэвийн явж байгаа
Б.Чойжилсүрэн: “Амгалан“ дулааны станцад бага зэргийн гэмтэл гарсныг засчихсан. Үйл ажиллагаа хэвийн явж байгаа
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа