Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлэхээр яригдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмнэ гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад "2025 оны нийслэлийн төсвийн төсөлд татвар нэмэгдүүлэх тухай тусгасан бөгөөд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ" гэх мэдээллийг өгсөн юм.

Ирэх жилээс албан татвар болон зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхээр болж байгаа нь бондын өр төлбөртэй холбоотой байж болзошгүй талаарх ч мэдээлэл гараад буй. Тодруулбал, энэ оны зургаадугаар сард босгосон 500 тэрбум төгрөгийн бондын 300 тэрбум төгрөг нь “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-д зарцуулсан бол 150 тэрбумыг нь Улаанбаатар хотын зам засахад зарцуулж, үлдсэн 50 тэрбум төгрөгийг нь “Туул-1” коллекторыг санхүүжүүлсэн гэх мэдээлэл бий гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Автозамын сан"-г барьцаалж, бондын өр төлбөрийг нь иргэд татвараар төлж болзошгүй гэх хардлага байгаа юм.

Энэ талаар нийслэлээс “500 тэрбум төгрөгийн бондын зарцуулалт маш тодорхой байгаа. Татварыг нэмэгдүүлэх тухай асуудал бондтой холбоотой. Автозамын засвар, шинэчлэлтийг Автозамын сан-д төвлөрсөн орлогоос зарцуулсан. Энэ санд зөвхөн автомашины зогсоолын төлбөр багтдаг” гэх мэдээллийг өгсөн билээ.

Сануулбал, Улаанбаатар хотод энэ оны зургаадугаар сард 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд гаргасан бол саяхан 500 сая ам.долларын хаалттай бонд олон улсын зах зээлд гаргаад байгаа юм.

Ж.Баярмаа: Зарим жижиг намууд сонгуульд “Туслан гүйцэтгэгч“-ийн үүрэгтэй оролцдог
Ж.Баярмаа: Зарим жижиг намууд сонгуульд “Туслан гүйцэтгэгч“-ийн үүрэгтэй оролцдог
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.