УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Зарим жижиг намууд сонгуульд "Туслан гүйцэтгэгч"-ийн үүрэгтэй оролцдог. СХД-т нэг том намын нэр дэвшигч жижиг намын нэр дэвшигчтэй нийлж МӨНГӨ ТАРААЖ байгаад баригдаад, цагдаа тагнуул болоод явсан" гэлээ.