Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь хүнд байдалд оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 600 гаруй аялал жуулчлалын компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 90 хувийнх нь бизнест хүндрэл учраад байна.

Хүндрэлийг хэрхэн даван туулах, зөв зохистой менежмент хэрэгжүүлэх, төр засгийн бодлого шийдвэрт тусгуулах гарц шийдэл гаргахаар МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, салбарын 30 гаруй ААН-ийн төлөөлөл хамтран "Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам" уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

МҮХАҮТ-аас дөрвөн удаа явуулсан "Бизнес дэх цар тахлын нөлөөлөл" судалгааны дүнгээр аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны салбарын 90 хувьд нь сөргөөр нөлөөлсөн гэжээ. Аялал жуулчлалын салбар бүрэн зогссон нь бусад салбаруудад, тухайлбал хүнсний бус үйлдвэрлэлийн борлуулалт буурах дам нөлөөг үзүүлж байна гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.

Цэрэг татлага энэ сарын 22-оос эхэлнэ
Цэрэг татлага энэ сарын 22-оос эхэлнэ
 
УИХ-ын дарга Н.Учрал нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Н.Учрал нарын гишүүд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.