Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы рок хамтлагийн гишүүн Майса Цуно амиа хорложээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Японы алдарт рок хамтлаг Акайко-энийн гишүүн Майса Цуно таалал төгслөө гэж тус группийн агентлаг Даваа гарагт мэдээлжээ. Харин цагдаа нар амиа хорлосон хэмээн сэжиглэж байгаа аж.

Дөрвөн гишүүнтэй эмэгтэй хамтлагийн гишүүн 29 настай гитарчин, ая зохиогчийг ням гарагийн өглөө эмнэлэгт хүргэсэн бөгөөд өвчнөө даалгүй нас барсан гэж мэдэгджээ. Токиод түүнтэй уулзахаар очсон хүн яаралтай дуудлага өгсөн гэж ойр дотны хүмүүс нь хэлсэн байна. Тус хамтлаг нь 2010 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд гаргасан дуунуудаараа олонд танигдсан. Цүно нь 'Joy !!' дууг зохиосноороо алдартай болжээ.

Өнгөрсөн сард Японы кино наадмаас олон шагнал хүртсэн 40 настай Такэучи Токио дахь гэртээ нас барсан байдалтай олджээ. Түүнчлэн жүжигчин Сей Ашина, жүжигчин Харума Миура, реалити шоуны оролцогч Хана Кимура нар энэ оны эхээр амиа хорлосон байж болзошгүй байдалтай гэрээсээ олдсон байна.

А.Мишээл

Эх сурвалж: Kyodo news

 

Танилц: Засгийн газрын 2017 оноос эхлэн төлсөн өрийн жагсаалт
Танилц: Засгийн газрын 2017 оноос эхлэн төлсөн өрийн жагсаалт
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.