Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц багшийн амийг 18 настай чечень залуу хөнөөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 55 секунд

Францын нийслэл Парис хотын захад хутгатай этгээд дунд сургуулийн багшийн толгойг тасадсан аймшигт хэрэг өнгөрсөн Баасан гаригт (2020.10.16) гарсан. Халдлага үйлдсэн этгээд нь Абдулла Анзоров гэх 18 настай чечень хүү аж. Абдулла Анзоров нь халдлага үйлдсэнийхээ дараа “Аллах акбар” (Бурхан бол хамгийн агуу) хэмээн хашгирсан ба цагдаа нар түүнийг буудан хөгөөжээ. Түүнчлэн Францын цагдаа нар түүний гэр бүлийнхэн, хамаатан садан нийлсэн 10 хүнийг баривчилсан байна.

Абдулла Анзоров халдлагын дараа хохирогчийн толгойг тасадсан зургаа цахим сүлжээнд байршуулж байжээ. Тэрбээр Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронд хандан “Би чиний нохдын нэгийг цаазаллаа” хэмээх тайлбартайгаар зургаа твиттерт нийтэлжээ.

 

Ц.Элбэгдорж: Монгол төрийн БАТ ЧИМЭГ
Ц.Элбэгдорж: Монгол төрийн БАТ ЧИМЭГ
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.