Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААН Банк “Монгол Улсын шилдэг банк”-аар шалгарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

“Euromoney” сэтгүүлээс Монгол Улсын 2020 оны “Шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулжээ.

ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл: “Харилцагч төвтэй банк байх нь бидний тэргүүний зорилт. Энэ хүрээнд манай баг хамт олны сүүлийн жилүүдэд нэвтрүүлсэн шинэчлэлт, сайжруулалт, байгууллагын улс эх орондоо оруулж буй хувь нэмэр, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг дэлхийн томоохон сэтгүүл өндрөөр үнэлж ийнхүү шагнал хүртээж буйд маш их баяртай байна. ХААН Банк өнгөрсөн хугацаанд харилцагчийн үйлчилгээний стандартаа сайжруулж, ажилтнуудаа тогтмол сургаж, хөгжүүлж буйн зэрэгцээ харилцагчийн зайнаас авах үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, хялбаршуулахад чиглэсэн олон төсөл хэрэгжүүлээд байна. Хамгийн сүүлд өөртөө үйлчлэх Киоск машиныг зах зээлд нэвтрүүлсэн нь мөн л онцлох хөрөнгө оруулалт байлаа. Анхны Киоск машиныг суурилуулснаас хойш 1.2 сая харилцагч үйлчилгээ авснаас гадна цахимаар хийгдэж буй гүйлгээний тоо, хэмжээ хурдтай нэмэгдэж байна. ХААН Банкны харилцагчдын томоохон бааз дээр түшиглэн санхүүгийн бүх хэрэгцээг хангах нэг цэгийн үйлчилгээг хүргэх хэтийн зорилготой байгаа. 2020 он хэдийгээр “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр тодорхойгүй нөхцөл байдал үүсгээд буй ч бидний хувьд цахимын шилжилтэд бэлэн байсныг илтгэж буй төдийгүй  хамгийн хэрэгцээтэй зээлийн хүсэлтийг хүртэл зайнаас шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Бид амжилтаа улам бататгаж харилцагчдынхаа итгэлийг өндөрт авч явахаар зогсолтгүй бүтээсээр байх болно” гэжээ

6% зээл: Хэн хамрагдах боломжтой вэ?
6% зээл: Хэн хамрагдах боломжтой вэ?
 
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.