Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапур царай таних технологийг иргэний бүртгэлдээ нэвтрүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

2021 оноос эхлэн Сингапурын сая сая иргэн төрийн болон банкны үйлчилгээ авахдаа бичиг баримтаа шалгуулахын оронд царайгаа таниулах боломжтой болох аж.

“Бид технологийн дэвшлийг иргэдийнхээ ажил, амьдралд үр ашигтай нэвтрүүлэхийн төлөө байнга ажилладаг” гэж уг төслийг удирдаж байгаа Сингапурын засгийн газрын GovTech агентлагийн мэргэжилтэн Квок Куэк Син мэдээлжээ.

Царайгаар таних технологийг гар утсыг нээхээс эхлээд төлбөр тооцоо хийх хүртэл хэрэглээнүүдэд нэвтрүүлжээ. Түүнчлэн зарим улсын засгийн газар нисэх буудлаар зорчиж байгаа аялагчдыг танихад хэрэглээд эхэлсэн байна. Харин Сингапурын хувьд анх удаа иргэний бүртгэлийн мэдээллийн сандаа хүмүүсийн царай төрхийг хадгалж байгаагаараа анхдагч болох юм.

Царайгаар таних технологийг эхний ээлжинд тус улсын татварын газар, тэтгэврийн сан зэрэг төрийн байгууллагуудад туршиж эхэлжээ. Хувийн байгууллагуудаас Сингапурын хамгийн том банк DBS уг туршилтад оролцож байна. Гэхдээ зарим хүмүүс Сингапурын засгийн газар энэ технологийг иргэдийн эрх чөлөөний эсрэг ашиглахаас болгоомжилж байгаагаа илэрхийлцгээжээ. GovTech агентлагийн Квок ярихдаа засгийн газар уг мэдээллээ аль нэг гуравдагч этгээдтэй хуваалцахгүй, иргэдэд бичиг баримтаа ашиглах давхар боломж байгаа тул санаа зовох шаардлагагүй хэмээн тайлбарлажээ.

МУИС-ийн багш нар УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлжээ
МУИС-ийн багш нар УИХ-ын гишүүдэд уриалга хүргүүлжээ
 
Морь цоллооч Т.Тэмүүлэнг 2024 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД“-ээр тодруулжээ
Морь цоллооч Т.Тэмүүлэнг 2024 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД“-ээр тодруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.