Зургийн тайлбар: Лаванда цэцгэн суурьтай цайвар бор өнгийн үсний харагдах байдал. 2021 оны трэнд өнгө болох юм.
Үс сайхан болн зүс сайхан гэдэгчлэн хүний үс бол хамгийн түрүүнд нүдэнд тусдаг гоо сайхны илэрхийлэл юм. Дэлхийн даяар тухайн үеийн нийгмээс шалтгаалан үсний өнгө трэнд өөрчлөгдөж байдаг аж. Тухайлбал, 1990 онд эдийн засгийн уналтад дэлхий нийтээр орсон үед охид бүсгүйчүүд үсээ богино болгож тайруулах нь элбэг байжээ. Урт үс арчилгаа анхаарал их шаарддаг байна.
Монголд үсний трэнд хоёр жилийн өмнөөс хүчээ авч эхэлсэн бөгөөд тод өнгөөр будуулах, сорлуулах нь их. Энэ жилийн хувьд алтлаг өнгөнд суурилсан бор, экспресс боргол өнгө, трэнд болоод буй. Тэгвэл 2021 онд лаванда цэцгэн суурьтай, уусгалттай, цайвар бор өнгө трэнд болно хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Энэ нь илүү эмэгтэйлэг ялдам харагдуулах бөгөөд черри суурьтай бор өнгөний сонголт мода болох аж.
Лаванда цэцгэн суурьтай, уусгалттай, цайвар бор өнгийн үс
Черри суурьтай бор өнгөтэй үс
Түүнчлэн бор царайтай хүмүүс алтан суурьтай бор өнгөөр будуулах тохиромжтой юм. Харин цайвар царайтай хүмүүс аль болох натурал бор өнгө сонгон будуулах нь царайг гэрэлтүүлдэг байна. Трэнд дагахаас гадна хүн бүрийн нүүрний хэлбэр арьсны өнгө өөр учир түүндээ таарсан үсний засалт хийлгэж будуулахад анхаарах нь зүйтэй.
А.Мишээл