Нийслэлийн 869 төрийн байгууллагын 115.412 төрийн албан хаагч нэг өдөр ЗАЙНААС ажилласнаар түгжрэл буурна гэж үзжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Судалгаагаар нийслэл хотод өвлийн улиралд автомашин ойролцоогоор 13 км/цаг, зуны улиралд 20 км/цагийн дундаж хурдтайгаар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа боловч хотын хүн ам, автомашины тооны механик өсөлтөөс шалтгаалан энэ үзүүлэлт жил бүр улам муудаж байна.

Иймд авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой хууль тогтоомжийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаар батлуулсны нэг нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль бөгөөд уг хуулиар ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бүрдсэн.

Мөн 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 68 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор заасан байдаг.

Гэвч дээр дурдсан хуулийн зохицуулалтын биелэлтийг хангах талаарх байгууллагын удирдлага, албан тушаалтны идэвх сул, энэ талаар авсан арга хэмжээ, гарсан үр дүн тодорхойгүй байна.

Иймд ажлын зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд төрийн албан хаагч болон ажилтныг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт төрийн болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад уриалах нь зүйтэй гэж үзэж, “Хуулийн биелэлтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, яамдуудаас санал авч дууслаа.

Энэхүү тогтоолын төслийг баталснаар 2023 оны эцсийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 869 төрийн байгууллагын 115.412 төрийн албан хаагч долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас ажиллаж, авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

“Интермед“ эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсантай холбогдуулан тайлбар авч холбогдох баримт, материалыг гаргуулж байна
“Интермед“ эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсантай холбогдуулан тайлбар авч холбогдох баримт, материалыг гаргуулж байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!