Хайлаастын уулзвараас Долоон буудлын уулзвар хүртэлх авто замыг хааж, засварын ажил хийж буй. Тэгвэл зам хаасантай холбогдуулан зуслангийн чиглэлийн зам ачаалал авсан талаар ТЦА-наас мэдээллээ. Тодруулбал,
"Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэйн өргөн чөлөө Хайлаастын уулзвараас хойш Долоон буудлын уулзвар хүртэлх авто замын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд энэ сарын 22-ны 22.00 цагаас 25-ны өглөө 06.00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаагаад байна. Дээрх засвар шинэчлэлийн ажилтай холбоотойгоор тухайн чиглэлийн замууд ачаалалтай, түгжрэл саатал үүсээд байна. Мөн зах, худалдааны төвүүдийн зогсоол талбай дүүрснээс шалтгаалан, нийслэлийн замын хөдөлгөөн ачаалалтай байна" гэв.