Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхны “20 минутын хот“-ын бүтээн байгуулалт энэ сарын 29-нд эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд анхны жишиг “20 минутын хот”-ыг байгуулах юм. Энэ нь Сэлбэ дэд төв бөгөөд төвийн бүтээн байгуулалтыг ирэх 29-ны өдөр буюу пүрэв гарагт эхлүүлэх юм байна. Эхний ээлжийн хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарчээ.

Газар зүйн байршлаар нь хэлбэл, 6 буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барина. Мөн 158 га талбайд нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тухайлбал,

  • 6.7 км авто зам,
  • Цахилгаан холбооны 5.3 км шугам,
  • Дулаан хангамжийн 9.7 км шугам,
  • Ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам,
  • 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг,
  • 1000 метр куб усан сан,
  • Гурван гүүр,
  • Дулааны станц,
  • Мэдээлэл холбооны төв,
  • Бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж,
  • 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг ашиглалтад орууллаа хэмээн НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав
 
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.