УЛААНБААТАР: Өчигдөр 705 мянган машин замын хөдөлгөөнд оролцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөрт дунджаар 600 мянган автомашин оролцож байна. Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр 705.526 автомашин замын хөдөлгөөнд оролцсон байна. Улаанбаатар хотын автомашин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан гэдгийн холбогдох албаныхан онцолдог.

Тодруулж хэлбэл, хүн амын талаас дээш хувь нь амьдардаг нийслэлчүүд зам дээрээ түгжирч, алтан цагаа үрсээр олон жилийг үдэж буй. Улаанбаатар хотын иргэд автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5-4 цагийг зарцуулж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Энэ нь жилд дунджаар 35-48 хоногийг түгжрэлд өнгөрүүлж байна гэсэн үг бөгөөд нийтдээ 2.7-3.7 их наяд төгрөгийн боломжит өртгийг алдаж байна гэсэн тооцоо бий.

Өөрөөр хэлбэл, бид цаг хугацаагаа алдаж түгжирч байгаа ч үүнийг дагаад гарт баригдахааргүй эдийн засгаараа ч мөн хохирсоор байгаа юм.

Мохамед Салах энэ улирлыг дуусгаад Ливерпүүлээс явна
Мохамед Салах энэ улирлыг дуусгаад Ливерпүүлээс явна
 
48 сая төгрөгийн хахууль авсан гэх ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
48 сая төгрөгийн хахууль авсан гэх ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноожээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!