Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Интермед“ эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсантай холбогдуулан тайлбар авч холбогдох баримт, материалыг гаргуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

“Интермед” эмнэлэг цахим халдлагад өртөж, үйлчлүүлэгчдийн овог, нэр, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл алдагдсан гэх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж байна.

Энэ хүрээнд тус эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэд шалгалтын удирдамжийг танилцуулан эмнэлгийн удирдлага, холбогдох ажилтнуудаас тайлбар, мэдээлэл авч, холбогдох баримт, материалыг гаргуулж байгаа юм.

Тус хяналт шалгалтад ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Б.Мөнх-Эрдэнэ, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, мэргэжилтэн З.Гэрэлт-Үжин, Захиргаа, удирдлагын хэлтсийн мэдээллийн технологи хариуцсан ажилтан Х.Түвшинжаргал болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Насанбат, ахлах шинжээч М.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгах зорилгоор Комиссын гишүүний шаардлага хүргүүлэх бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлэх аж.

Б.Баасандорж: УИХ-ын дарга ямар нэгэн дэг зохиож, нэмж тайлбарлаагүй
Б.Баасандорж: УИХ-ын дарга ямар нэгэн дэг зохиож, нэмж тайлбарлаагүй
 
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Лигийн хошой аварга “Хөвсгөл Эрчим” баг гурав дараалсан аварга авах боломжоо хадгалж үлдэж ЧАДАХ УУ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.