АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бага хүү Бэрронд нь коронавирусний халдварт өвчин хөнгөн хэлбэрээр илэрчээ. Энэ тухай тэрбээр Айова муж улсад үг хэлэх үеэрээ хүү нь халдвар асёан болохоо өөрөө мэдээгүй байсан тухай мэдэгдсэн байна.
АНУ-ын хэд хэдэн муж улсад коронавирусний цар тахлын улмаас түр хаагаад байсан дунд сургуулиудын үйл ажиллагааг сэргээх болсныг Д.Трамп цохон тэмдэглэжээ. “Хүүхдүүдэд энэ өвчин дийлэнх тохиолдол хөнгөн хэлбэрээр илэрч байна. Тухайлбал, Бэрроны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тэрбээр халдвар авснаа ч гадарлаагүй байсан. Хүүхдүүдийн дархлаа сайн байдаг. Тэднийг сургуульд нь явуулах хэрэгтэй” хэмээжээ.